images

АНУ: Шоронгоос оргосон хоригдлууд зугтахад амархан байсан тухайгаа бичиж үлдээжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-21


   АНУ-ын Луизиана мужийн Нью Орлеанс хотын шоронгийн хоригдлууд жорлонгийн бохирын хоолойгоор гарч оргожээ. Тэдний гурвыг нь баривчилсан ч хүн амины хэрэгтэн нийлсэн долоон хоригдлыг эрэн сурвалжилж байна. Тэд оргон зайлахдаа "To Easy LoL" гэж шоолсон бичиг үлдээжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, 1400 хоригдолтой уг хорих ангийн удирдлага 10 хоригдлын талаар мэдээлэл өгсөн хүнд мөнгөн шагнал амлаад байна. Тэд өнгөрсөн 16-ны өдрийн 01.00 цагийн орчимд угаалгын өрөөний цоожтой хаалгыг хүчээр онгойлгон орж, жорлонгийн суултуурыг авч хаяад бохирын хоолойгоор гарчээ. Тэд мөн угаалгын өрөөний ханан дээр "Бид буруугүй. Энэ нүхээр гарах хэтэрхий амархан байсан" гэх мэт үгс бичиж үлдээсэн байна. Тухайн үед ээлжийн харуул  хоолоо идэхээр хяналтын өрөөнөөс түр гарсан байжээ. Хоригдлууд оргосныг долоон цагийн дараа буюу өглөөний 8:30 цагт мэдсэн байна. Оргодлууд 19-42 насныхан бөгөөд танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл, хүн амины хэргээр ял эдэлж байжээ. Уг үйл явдалтай холбогдуулан хорих ангийн удирдлагууд гурван ажилтнаа ажлаас халсан байна. Мужийн цагдаа нар шуурхай эрэн сурвалжилж байгаа бөгөөд аюулгүй байдлын үүднээс мөрдөн байцаалтын цар хүрээ, явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Холбооны мөрдөх товчоо 10 мянган долларын шагнал санал болгож байгаа бол цагдаагийн газар оргосон хүмүүс маш аюултай гэмт хэрэгтэн гэдгийг сануулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.